Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ “ХЯНАЛТЫН ЦЭГ” АШИГЛАЛТАД ОРОВ

2015-12-23

Энэ сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хяналтын цэг”-ийг  нээх нээлтийн үйл ажиллагаа боллоо. 
Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга Д.Баянбат, Засаг дарга Ц.Дуламжав, Дүүргийн прокурорын газрын прокурор А.Бадралт, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын хэлтсийн дарга Л.Төмөрбаатар болон 19 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нар оролцлоо. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Нэг хороо” нэг сарын аяны хүрээнд олон асуудлыг ажил хэрэг болгохоор санал дэвшүүлж байсны нэг нь энэхүү “Хяналтын цэг” барьж байгуулах ажил байсан юм. Саналыг дэмжиж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохих хэмжээний зардал гарган, Хяналтын цэг барьж байгуулсан нь бидний хамтын бүтээл юм. Чингэлтэй дүүргийнхээ нийт иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хяналтын цэг”-ийн тоог олшруулж, гэр хороололд тэр дундаа алслагдсан гэр хорооллуудад өндөрлөг цэгүүдэд байгуулахаар зорьж байна. Хяналтын цэгийг зөвхөн цагдаад найдах биш иргэд өөрсдөө эзэн болж хайрлаж хамгаалж, байнгын үйл ажиллагаатай байхад анхаарах хэрэгтэй”- онцлон тэмдэглэсэн юм. 

Мөн үеэр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга П.Батбаатар Улаанбаатар хотод анх удаа иргэдийнхээ дунд “Хяналтын цэг” байгуулсан нь бид бүхний хувьд бахархалтай хэрэг юм. Хяналтын цэгийг  байгуулхад хувь нэмэр оруулсан дүүргийн удирдлага, албан тушаалтан, иргэд та бүхэндээ Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний өмнөөс талархснаа илэрхийлье. Иргэд өөрсдөө сайн дураар эргүүлд гарч өөрсдийн хувийн дуран камераар өөрсдийн амьдарч байгаа орчны зургийг авч аюулгүй байдлынхаа төлөө хамтдаа анхаарал тавих боллоо” гэж хэлсэн юм. 

Тус хороо нь 3500 өрхийн 13600 гаруй хүн амтай, дүүргийн хамгийн их хүн амтай хороодын нэг билээ. 7 дугаар хороонд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлтэй байгаа. 2014 онд 88, 2015 онд 77 гэмт хэрэг бүртгэгдэж -12.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. Гэмт хэргийн ихэнх хувийг хулгайн гэмт хэрэг буюу орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлж байгааг цаг алдалгүй хурдан шуурхай илрүүлэх зорилгоор энэхүү “Хяналтын цэг”-ийг ашиглалтад оруулсан юм. 













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%