Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-12-25

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн задаргааг батлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Тогтоол шийдвэрийн биелэлтийн тухай” асуудлуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал”-г дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%