Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД ТИКА-ГААС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГӨВ

2015-12-24

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гаас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 23-нд боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Туркийн  хамтын  ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгч, дэд профессор Экрэм Калан, дэд координатор Туран Жан, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон хэлтсийн дарга нар, хүүхэд, багачуудын төлөөлөл оролцов.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас Хүүхдийн номын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэхэд зориулан 13 нэр төрлийн 43 тоног төхөөрөмж буюу нийт 80 сая орчим төгрөгийн буцалтгүй тусламж өгч байгаа юм.

Эдгээр тоног төхөөрөмж нь цахим хэлбэрээр хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ном унших, түүнчлэн ном олшруулан, хувилах зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.


IMG_3403

IMG_3513

IMG_3424

IMG_3409

IMG_3560

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%