Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ӨНДӨР ӨТГӨРӨЛТТЭЙ ХАНЫН ХИЙН СИСТЕМТЭЙ БОЛЛОО

2015-12-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн өндөр өтгөрөлттэй ханын хийн системийг  байршуулан холбож 2015 оны 12 дугаар сарын 24-нд хүлээлгэн өглөө.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, ажилтнууд, төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Медигаз Монголиа” ХХК-ий удирдлагууд нээлтийн ажиллагаанд оролцов.

Тус хүчил төрөгчийн өндөр өтгөрөлттэй ханын систем нь 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд тавигдсанаараа анхдагч болж байна. Ханын систем байршуулсанаар хүчилтөрөгчийн

дутагдалд орсон иргэнд түргэн удаашралгүй үйлчлэх, Эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчилсөн зэрэг олон давуу тал бий болжээ

IMG_3611

IMG_3618

IMG_3622

IMG_3627

IMG_3631

IMG_3649

IMG_3659

IMG_3661

IMG_3670

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%