Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИЛДЭГ ХҮҮХДИЙН ШИНЭ ЖИЛ БОЛЛОО

2015-12-24

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн Шилдэг хүүхдийн шинэ жил Хүүхдийн номын өргөөнд 12 дугаар сарын 24-нд болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, алба, хэлтсийн дарга нар, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцов.

Шилдэг Хүүхдийн шинэ жилээр “Шилдэг Манлайлагч”, “Шилдэг Авьяаслаг”, “Шилдэг Тамирчин”, “Шилдэг Бүтээлч”, “Шилдэг Оюунлаг” сурагчдыг тодруулж, өргөмжлөл, “Тэргүүний сурагч” медалиар шагналаа. Мөн тэргүүний багш нарыг ч шагнаж урамшуулав. Хүүхдийн шинэ жилд дүүргийн авьяаслаг багачууд, “Улаан театр”-ын жүжигчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%