Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна

2016-01-07

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ИРГЭНИЙ ТАНХИМ-аас 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 2015 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилт, 2016 онд анхаарах асуудал” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тул ААНБ, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Нээлттэй хэлэлцүүлэг 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-0199 дугаарын утаснаас тодруулна уу.

 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%