Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2016-01-08

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн 2016 оны анхны хуралдаан энэ сарын 7-ны өдөр боллоо.
Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва,Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Нацагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Р.Төмөрбаатар, Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Б.Тамир, дүүргийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажилд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Г.Чагдар, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар оролцов. 

Тус хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2016 онд 7 бүлэг 33 заалт бүхий ажлын төлөвлөгөө болон хороодын гудамж, байранд нийтийн эргүүл ажиллах журмыг хэлэлцэн баталлаа. 

Мөн үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 126 дугаар тогтоол “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, Төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гудамж, байранд нийтийн эргүүл ажиллуулах журмын төслийг хэлэлцсэн юм.

Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь гудамж, байр бүрээс сайн дурын үндсэн дээр тухайн гудамж, байрны байнгын оршин суугч иргэнийг нийтийн эргүүлээр ажиллуулахаар сонгон шийдвэр гаргаж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл саналуудыг авч, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд журмын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%