Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ШИНЭ ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2016-01-08

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-ний дүрэм батлах тухай асуудлыг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байранд нийтийн эргүүл ажиллуулах журам батлах тухай, Чингэлтэй дүүргийн хороодын Иргэдийн нийтийн Хуралд дэмжлэг үзүүлэх журам батлах тухай, Шагналд уламжлах зэрэг асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулсныг хэлэлцэн шийдвэрлэлээ. 




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%