Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

2015-12-12

Архангай аймгийн 19 сумын хэмжээнд удирдамжийн дагуу сонирхогчдын шатрын сумын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Нийт сумдын хэмжээнд сумын аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээнд 321 хүн оролцсоноос, 87 хүн нь эмэгтэй, 234 хүн нь эрэгтэй шатар тоглогчид оролцсоноос эрэгтэй төрөлд 57, эмэгтэй төрөлд 19 хүн шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо болон Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу  2015 оны 12 сарын 11-ний өдөр Нутгийн захиргааны ордоны Ногоон танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн Швейцар системээр 9 өрөг, талдаа 45 минутын цагийн хяналттай явагдав.

Тэмцээнээс эмэгтэй төрөлд Ламжавын Долгор, эрэгтэй төрөлд Бат-Өлзийн Адъяа нар түрүүлж шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. 








УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%