Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Өршөөл үзүүлэх тухай" хуулиар 286 иргэний захиргааны хяналтыг зогсоосон байна

2015-12-30

“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Архангай аймгийн харьяат 27 ялтан суллагджээ.

Мөн хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газарт шүүхээр хорихоос өөр төрлийн ял шийтгэгдэж, захиргааны хяналтанд байсан 131, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж захиргааны хяналт тогтоогдсон зургаа, жирэмсэн, гурав хүртэлх настай хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, захиргааны хяналт тогтоогдсон дөрөв, нийт 141 иргэний захиргааны хяналтыг зогсоосон байна.

Аймгийн Цагдаагийн газраас захиргааны хяналтанд байгаа 286 хүнийг мэдээллийн санд бүрэн оруулж, хувийн хэргийг нэг бүрчлэн тулгалт хийн ялтны засрал хүмүүжилд хяналт тавьж, дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Мөн аймгийн Прокурорын газраас “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу эрүүгийн 20 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж, судалгаанд авч, хяналт тавин ажиллаж байгаа гэнэ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%