Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.

2016-01-13

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан энэ оны 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.  
Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурлын хороодоос зохион байгуулах ажил, Хурлын ажлын албанаас 2016 онд зохион байгуулах үйл ажиллагааны “Төлөвлөгөө батлах тухай”, “Буцалтгүй тусламж олгох тухай”, “Шагналд уламжлах тухай” Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал тус тус танилцуулж дэмжигдлээ.
 
Тэргүүлэгчдийн энэ удаагийн хурлаар Чингэлтэй дүүргийнхээ 30 гаруй иргэний Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлийг нь үнэлж, Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон байгууллага, хамт олны саналыг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлахаар болсон юм.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%