Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд 191 дуудлага мэдээлэл иржээ

2016-02-15

Аймгийн цагдаагийн газраас Сар шинийн өдрүүдэд буюу энэ сарын 8-15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажиллалаа. Эдгээр өдрүүдэд 141 офицер, 196 цагдаа, замын цагдаагийн 106 албан хаагч, 14 олон нийтийн цагдаа, 4 сонсогч нийт давхардсан тоогоор 461 цагдаагийн албан хаагч ажиллаж, 191 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

Дээрх дуудлагаас гэмт хэргийн шинжтэй 18 дуудлага байна. Үүнээс: зам тээврийн осол зөрчил 4, хулгайн гэмт хэрэг 3, иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 8, золгүй байдлаар амь насаа алдсан 1  дуудлага тус тус бүртгэгдэж, цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байгаа гэсэн мэдээллийг Цагдаагийн газрын Олон нийттэй харьцах асуудал хариуцсан ахлах байцаагч, Хошууч Д.Гэрэлмаа өгөв. Энэ жилийн Сар шинийн баяр олон хоног үргэлжилсэн  хэдий ч осгож гэмтсэн гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирээгүй ба гэмт хэргийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг албаны хүн мэдээллээ.   М.Гүнжлхам

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%