Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН ЖАЗИЛУЛ ФАВАЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЛОО.

2016-02-24

БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез Монголын парламентын бүлгийн гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн Жазилул Фавайд тэргүүтэй парламентын гишүүд 2016.02.23-ны өдөр Төв аймагт зочиллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн  Али Махир, Бээжин дэх БНИУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Сүгэнг Вахоно, Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Саэфул Анвар, Нисван            болон Монгол Улсаас БНИндонез улсад суугаа онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд Ш.Батцэцэг нар оролцлоо. Төлөөлөгчдийн аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан хүлээн авч уулзан Индонез болон Монгол улсын Төв аймгийн хоорондын харилцаа цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид байгалийн дурсгалт газар Манзуширын хийд, Майдар цогцолбор болон Сэргэлэн сумын малчин айлаар тус тус зочилсон юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%