Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын математикийн олимпиад болно

2016-02-25

Улсын математикийн олимпиадын бэлтгэл үргэлжилсээр...
Улсын Математикийн 52 дугаар олимпиад ирэх 5 дугаар сарын 2-нд Цэцэрлэг хотноо болох юм.
1995 онд улсын математикийн 31-р олимпиад манай аймагт болсноос хойш 21 жилийн дараа дахин зохион байгуулагдах гэж байна.
Улсын математикийн олимпиадын тугийг аймгийн бүх сургуулиудаар аялуулж, туг авсан сургуулиуд, улсын математикийн 52-р олимпиадыг сумандаа суртачлах, сургууль багш нар сурагчдынхаа дунд сургалт, мини олимпиад зохион байгуулж, тайлангаа явуулахаас гадна улсын математикийн олимпиадад оролцох сурагчдаа тусгайлан бэлтгэж байгаа ажээ.
Түүнчлэн орон нутгийн "Архангайн амьдрал", "Архангайн толь" сонинуудаар дамжуулан математик сонирхогчид, олимпиадад бэлтгэгчдэд бодлого бүхий асуултуудыг математикийн олимпиад зохион байгуулах комисс, Математикийн багш нарын холбооноос санаачлан цувралаар нийтлэж эхлээд байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%