Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: ГХУСАЗСЗ хуралдаж 2016 оны төлөвлөгөөгөө баталлаа.

2016-02-25

Номгон сумын ГХУАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж 2016 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны нээлтээ 2013оны 3 сарын 9 ны өдөр  хийж, иргэдэд мэдээлэл хийж, уралдаан тэмцээн зохион байгуулахаар боллоо. Мөн энэ онд байгууллага бүр хууль сурталчилах аянд нэгдэж  шинээр батлагдан гарсан хууль тогтоолыг иргэдэд сурталчилах ажлыг нэгдсэн хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%