Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: Сумын санхүүгийн алба шинэ техник хэрэгсэлтэй боллоо

2016-02-26

Төрийн сангийн нэгдсэн тогтолцоо 2003 оноос улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. 2014 оноос сумдад санхүүгийн алба шинээр бий болж төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг хүргэж байна. 2015 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумдын санхүүгийн албаны нягтлан бодогч, төрийн сангийн компьютер техник хэрэгслийг иж бүрэн шинэчилж, зөөврийн компьютер, суурин компьютер, тог баригч, олон үйлдэлтэй хэвлэгч, төсвийн байгууллагын санхүүгийн программ, скайнерыг сумдын холбогдох мэргэжилтэн, дарга нарт гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%