Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

айл өрхүүдээр явж иргэдийн санал хүсэлтийг сонслоо

2016-03-03

                            2016 оны 2 дугаар сарын 29

ИТХ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот захирамжаар ИТХ, ЗДТГазартай хамтран айл өрхүүдээр явж иргэдийн санал хүсэлтийг сонсох сум орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажилуудын талаар цаг үеийн мэдээ мэдээллийг газар дээр нь хүргэх  ажлын хэсэг томилогдон ажиллаа. Тус ажлын хэсэг  2 сарын 26, 27, 28-нд ЗД-ын Орлогч, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Ганцогтоор ахлуулсан ажлын хэсэг Хурх багт ажиллан айл өрхүүдээр орж ИТХ, ЗДТГ-аас 2015 онд хийгдсэн томоохон ажлууд болон 2016 онд хийгдэж байгаа болох цаашид хийгдэх ажлыг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%