Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

нигүүлсэнгүй үйлтнээ алдаршууллаа.

2016-03-03

2016 оны 2 дугаар сарын 29

ИТХ-аас 2016 оныг Бахархлын жил хэмээн зарлаж салбар тус бүрээр нь алдаршуулах тэдний амжилт алдарыг мөнхжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Ийнхүү Бахархлын жилийн хүрээнд хийгдэх 2-р сарын ажил нигүүлсэнгүй үйлстнийг алдаршуулах үйл ажиллагааг ЕБСургууль хариуцан зохион байгууллаа. Нигүүлсэнгүй үйлстэнээр: 

 Хүндэт донор:

Мөнхийн Дэнсмаа-17.4 л, Тамзавын Нэргүй-16 л, Гомбын Оюун-120 иргэнд 30 л, Лхүндэвийн Борхүүхэн-300 гаруй иргэнд 38.6 л цус хандивлан хүмүүст амьдрал бэлэглэсэн гавъятан нар юм.  Энэ үеэр Л.Борхүүхэнийг  Хэнтий аймгийн Засаг дарга Хан хэнтий алдартан цол тэмдэгээр шагнасныг гардуулан өгсөн байна. 

Донор:

Б.Мөнхтуяа, С.Ганчимэг, Д.Сарантуяа, Э.Бүдханд, С.Алтанцэцэг, Ч.Хадбаяр, Ч.Эрдэнэтунгалаг, В.Чулуун, Б.Амаржаргал, Ч.Хадцэрэн, Ж.Отгонжаргал, Ж.Ганзориг, Г.Ууганбаяр, А.Отгонцэцэг, Р.Баттуяа, З.Нарантуяа, Ш.Саран, С.Ууганбаяр, Д.Алтаргана, Э.Тунгалаг нар тодорсон бөгөөд гол усны үерээс хүүний амь аварсан олноо баавгай хэмээн алдаршсан аймгийн арслан Ц.Дагвадорж, Монгол улсын Ерөнхийлөгчийн шударга журам медалиар шагнагдсан Б.Өнөрбаяр нар нигүүлэнгүй үйлстнээр тодорсон байна. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%