Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Ботгоны урамшуулал олгож эхэллээ

2016-03-21

Өмнөговь аймгийн Засаг даргын а/210 дугаар захирамжаар батлагдсан "Тэмээн сүргээ төлөөр өсгөсөн малчдад мөнгөн урамшуулал олгох тухай" журмын дагуу Номгон сумын хэмжээнд 2013 онд тэмээгээ өсгөсөн нийт 124 малчин өрхөд 2,275,000 төгрөг, 2014 онд тэмээгээ өсгөсөн нийт 133 малчин өрхөд 3235000 төгрөгийн урамшууллыг олгож эхлээд байна.
Мэдээллийг Номгон сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн Д.Одгэрэл.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%