Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮРЭЛ ТУЛГА-2016” хүүхдийн яру найргийн наадамд амжилттай оролцлоо

2016-03-29

                    2016 оны 3 дугаар сарын 11

Хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцаж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилгоор 2 жил тутамд уламжлал болон зохион байгуулагддаг өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” аймгийн уралдаан 2016 оны 03 сарын 11-нд ХГБХХ-ийн байранд зохион байгуулагдлаа. Тэмцээний шүүгчдээр Батширээт сумын ИТХ-ын дарга, МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” нэгдлийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, Харнууд Д.Гансүрэн, “Тольдсуу Хэнтий” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч, яруу найрагч С.Ган-Эрдэнэ, “Тольдсуу Хэнтий” сэтгүүлийн сэтгүүлч, яруу найрагч Д.Бат-Эрдэнэ нар ажиллалаа. Наадамд 10 сумын 14 сургуулийн 35 өсвөрийн яруу найрагч авьяас билгээ сорин өрсөлдсөнөөс тус сумаас оролцсон сурагчийд дунд насны ангилалд 3-р байр:Т.Номин /Батширээт 9а/, 1-р байр: М.Өсөх-Ирээдүй /Батширээт 7а/, нар тус тус хүртлээ.Мөн наадмын хүрээнд Хэнтий аймгаас төрөн гарсан алдарт зохиолчдын нэрэмжит шагналуудаар оролцогч хүүхдүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнадаг уламжлалтай. Наадамд ирсэн 27 шүлэгчдийн бүтээлээс Батширээт сумаас төрөн гарсан төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий” шагналаар Мөрөн сумаас төрөн гарсан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит “Боролдой” шагналаар Батширээт сумын ЕБС-ийн сурагч Т.Номин шагнагдсан байн. Мөн М.Өсөх-Ирээдүй “Хүрэл тулга” аймгийн наадамд түрүүлж, улсын уралдаанд оролцох эрх авсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%