Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Хууль сурталчилах аян зохион байгуулагдана

2016-03-29

Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2016 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015-2016 онуудад шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчилан таниулах зорилгоор “Хууль сурталчилах аян”-ыг 2016 оны 4 сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 сарын 27-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Аяны бэлтгэл ажлын хүрээнд удирдамжийг бүх албан байгууллагуудад хүргүүлэн, 2016.3.30-ны өдрийн Иргэдийн мэдээллийн цагаар аялах хавтсыг Засаг даргын Тамгын газарт албан ёсоор хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%