Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ус ба эрүүл мэнд сэдэвт сургалт боллоо

2016-03-31

                                      2016 оны 03 дугаар сарын 28

Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг болох “ Ус ба эрүүл мэнд”, “Усны зүй зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг тус суманд үйл ажиллагаа явуулдаг Онон голын сав газрын захиргааны дарга Ц.Дэлгэрмаа ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь: Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын  чиглэлээр Онон голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа сум, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах 2016 оны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих юм.

            Сургалтанд албан байгууллагуудын удирдах албан тушаал эрхэлж байгаа удирдлагууд 11 хүн хамрагдсан байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тус сургалтыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хурх тосгон, Биндэр, Баян-Адарга, Дадал, Батноров, Хэрлэн, Норовлин, Дорнод аймгийн Баян –Уул сумдад тус тус зохион байгуулах юм байна.  




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%