Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: ИТХ-ын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТ-ийн хурал боллоо

2016-03-31

Сумын ИТХ-ын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТ-ийн 2016 оны 1 дүгээр улирлын хурал  2016.03.31-ний өдөр боллоо.
МИНИ ПАРАЛМЕНТ нь нийт 12 гишүүнтэй, хурлыг ЕБС-ийн Нийгмийн ажилтан А.Чулуунчимэг багш удирдан чиглүүлж хуралдууллаа.
ИТХ-ын дарга Б.Далайхүү хуралд оролцож сурагчдын санал бодлыг сонсож, сум орон нутгаас хэрэгжүүлж ажлын чиглэлээр товч мэдээлэл өглөө.
Хүүхдүүд тус хурлаар өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, МИНИ ПАРЛАМЕНТ-аас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотой Маск зүүх аян, энэ өвчний талаар ЕБС-ийн хүүхдүүдэд сургалт хийх, Хаяггүй захидал арга хэмжээ явуулах, "Хүүхдээ сонсъё" хүүхдийн 2-р чуулганаа зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгасан байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%