Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Ногоочдын зөвлөлгөөн болж байна

2016-04-04

Номгон сумын ЗДТГ-аас Ногоочдын зөвлөлгөөнийг зохион байгуулж, 2016.04.04-ний 10:00 цагт нээлтээ хийлээ. Энэ үеэр ногоочдод болон хувиараа мод ногоо тариалагч иргэдэд Мод тарих, арчилах арга, төмс хүнсний ногоо тариалах, газрыг бэлтгэх, арчилах зэрэг сэдвээр Өмнөговь аймгийн агарномич Оюунтуяа сургалт хийнэ.
Мөн шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, Сум хөгжүүлэх сангийн журмын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%