Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төслөөс сургалт зохион байгууллаа.

2016-04-11

                             2016 оны 03 дугаар сарын 20

Ажлын зорилго:

           ОНТХГН болон байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн гишүүд, биологийн олон янз байдлыг хамгаалах,  нөхөрлөлүүдийн хариуцсан нутаг дэвсгэрт мониторинг судалгааг хэрэгжүүлэх ач холбогдлыг танилцуулж ойлгуулах, судалгааны энгийн арга зүйд сургаж үр дүнг цаашдын хамгааллын арга хэмжээндээ ашиглаж нэвтрүүлэх, биологийн олон янз байдал, түлхүүр зүйл амьтдын тархац, тоо толгойн хандлагад үнэлгээ өгөх тэдгээрийн талаар бодлого боловсруулж, шийдвэр гаргахад чадварыг нэмэгдүүлэх зорилготой Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" МОН/13/303 төслийн багаас Батширээт сумын "Хавтгар" орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ойр орчмын нөхөрлөлүүдэд сургалтыг зохион байгууллаа.

       Багийн бүрэлдэхүүн:

 1.                                         Д.Энхбилэг /Төслийн зөвлөх/

2.                                          ОНТХГ-ын асуудал хариуцсан байгаль хамгаалагчид

3.                                           М.Төгөлдөр /Увс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн/


-  Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг орон нутаг, бодлого боловсруулахад ашиглах: ТХГН ба ойн туруутан, уулын туруутан, тал хээрийн туруутан болон цэн тогорууны судалгааны тойм мэдээлэл

ОНТХГН ба нөхөрлөлүүдийн байгаль хамгаалал, биологийн олон янз, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр ач холбогдол

ОНТХГН ба нөхөрлөлийн хариуцсан нутгийн байгаль, биологийн олон янз байдлын мониторинг судалгааны арга зүй, хэрэглэхүүн

Монгол орны ховор ховордсон амьтдын өнөөгийн байдал ба цаачдын менежемент (танин мэдэхүйн сургалт) зэрэг сэдвүүдээр төслийн зөвлөх Д.Энхбилэг танилцуулга хийлээ. сургалтанд нийт 21 хүн хамрагдсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%