Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хавтгарын ОНТХГазрын биологийн олон янз байдлын хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2016-04-15

                             2016 оны 4 дүгээр сарын 6
         "Хавтгарын ОНТХГазрын биологийн олон янз байдлын хамгааллын асуудлаар сумын иргэний танхимд Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" МОН/13/303 төслийн зүгээс тус хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр доорх сэдвийн хүрээн танилцуулга хийгдсэн байна
-   ОНТХГазарт нутгийн иргэдэд суурилсан байгаль хамгааллыг хэрэгжүүлэх зорилго, зарчим ач холбогдлын талаарх танилцуулга  /Ж.Чимэг- НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан/
-   Төслөөс Хавтгар ОНТХГазарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тулгамдаж буй асуудлууд  /Б.Оюунтүлхүүр - төслийн үндэсний зохицуулагч/
-   Хавтгар ОНТХГазрын хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны гүйцэтгэх үүрэг  /Б.Хашмаргад -ХХУТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга/
-  
Хавтгар ОНТХГазрын хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг  / Ц.Баярсайхан - сумын засаг дарга/
-  

Хавтгар ОНТХГазрын хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд нөхөрлөлийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр тус тусын илтгэлийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт сумын ИТХ, ЗДТГ, ХХДЦГазар, нөхөрлөлийн төлөөлөл зэрэг нийт 33 иргэн хамрагдсан байна. Хэлэлцүүлгийн дүнд "Хавтгарын хөгжил"  ОНӨААТҮГ болон ХХДЦГазрын захигаатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

хэлэлцүүлэгт оролцогчид

ИТХ-ын Төлөөлөгч С.Намшир, ХХДЦГ-ын захиргааны дарга Б.Хашмаргад

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%