Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит бус хуралдаан боллоо

2016-04-11

Номгон сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 13 дугаар хуралдаан 2016.04.11-ний өдөр 57.14 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асудал болон Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Хаягжуулалтын тухай хуулийн дагуу орон нутгийн замын чиглэл, байгалийн дурсгалт газрын нэр, өвөлжөөний хаягийг баталлаа.
- ИТХ-ын хурлаас баталсан Малжуулах хөтөлбөрийн явцыг хангалттай хэрэгжсэн гэж дүгнэн 2016 оны төлөвлөгөөг баталлаа.
- Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийг 75 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэн 2016 оны төлөвлөгөөг баталлаа.
- агнуурын бүс нутгийг урьд өмнө нь тогтоосон боловч Ашигт малтмалын газарт бүртгүүлээгүй энэ асуудлыг дахин хэлэлцэн  буурын хярын агнуурын бүс нутгийг шиэнчлэн тогтоолоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%