Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Сонгуулийн тухай хуулиар сургалт хийлээ

2016-04-21

2016.04.06-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулсан Сонгуулийн тухай хуулийн сургалтанд Номгон сумаас 5 хүн хамрагдаж гэрчилгээ авсан.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас 2016.04.21-ний өдөр Сонгуулийн хороодод ажиллах сонгуулийн боловсон хүчний мэдээллийн санд бүртгэгдсэн сумын Сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдад сургалт хийж, холбогдох материалыг аймагт хүргүүллээ.
Сонгуулийн хороодод ажиллах сонгуулийн боловсон хүчний мэдээллийн санд  бүртгэгдсэн нийт төрийн албан хаагчдад Сонгуулийн тухай хуулиар сургалтыг ирэх 5 сард зохион байгуулна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%