Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШУ-ний салбарын алдартнуудаа алдаршууллаа

2016-04-25


                                  2015 оны 04 дүгээр сарын 22
Сумын ИТХ-аас 2016 оныг Бахархлын жил" болгон зарласнаас хойш олон олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Үүний нэг нь 4 дүгээр сарын 22-ний өдөр зохион байгуулагдсан Шинжлэх ухааны салбараас төрөн гарсан алдартнуудаа алдаршуулах арга хэмжээ юм.  Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдын  дунд зарласан "Бидний бахархал" сэдэвт илтгэлийн уралдааныг 4 дүгээр сарын 21-ний өдөр ЕБСургууль дээр зохион байгуулж дүнгээ гаргалаа. Илтгэлийн уралдаанд нийтдээ 6-9 дүгээр ангийн 16 сурагч оролцсоноос:
                      1-р байр - 6а ангийн сурагч Б.Оюундэлгэр,
                      2-р байр - 8а ангийн сурагч Б.Энхтуул
                    3-р байр - 8а ангийн сурагч Н.Өлзийсайхан тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг "Бахархлын жил"-ийн ажлыг зохион байгуулах комиссын дарга Засаг даргын орлогч Г.Ганцогт гардуулан баяр хүргэлээ.
                          4 сарын 22нд
       11:00 цагаас Батширээт сумын уугуул Философийн ухааны доктор, УИХ-ын гишүүн асан Батын Чимэдцэрэнгийн Ган-Өлзийн нэрэмжит гудамжны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан, "Бахархлын жил"-ийн ажлыг зохион байгуулах комиссын дарга, Засаг даргын орлогч Г.Ганцогт, иргэд хөдөлмөрчид болон доктор Ч.Ган-Өлзий өөрөө хүрэлцэн ирж оролцлоо.
        Үүний дараа соёлын төвд Ч.Ган-Өлзий доктор иргэд хөдөлмөрчидтэй уулзалт ярилцлага хийлээ.  Энэ үеэр доктор Ч.Ган-Өлзий, өндөр настан З.Гантөмөр нарыг Хан Хэнтий алдартан тэмдэгээр шагнасныг ИТХ-ын дарга Д.Гансүрэн гардуулан баяр хүргэлээ. Тэрээр сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд өөрийн бүтээлүүд болон бусад гарын авлага ном товхимлуудыг дурсгалаа. Мөн Монголын оюун ухааны академийн багш, тамирчин Сэнгэсамдан иргэдэд "Ой тогтоолтыг хэрхэн сайжруулах вэ" сэдэвт сонирхолтой илтгэлийг уншиж сонирхууллаа.

Монголын оюун ухааны академийн багш, тамирчин Сэнгэсамдан


Доктор Ч.Ган-Өлзий Сумын иргэний танхимд өөрийн бүтээлийн дээжээс гардууллаа


өндөр настан З.Гантөмөрт ИТХ-ын дарга Д.Гансүрэн Хан Хэнтийн алдартан тэмдэг гардуулах үеэр

Ч.Ган-Өлзийд ИТХ-ын дарга Д.Гансүрэн Хан Хэнтийн алдартан тэмдэг гардуулах үеэр

Философийн ухааны доктор,  Батын Чимэдцэрэнгийн Ган-Өлзийн нэрэмжит гудамжны нээлтийн арга хэмжээ: зүүн гар талаас өндөр настан З.Гантөмөр, Засаг дарга Ц.Баярсайхан, Доктор Ч.Ган-Өлзий, ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг даргын орлогч Г.Ганцогт

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%