Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Дэвжээ тэмцээнд амжилттай оролцлоо

2016-04-28

Орон нутгийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчин, говийн хамгийн үнэт баялаг болох усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх боломжийг оролцогчдоор дамжуулан иргэдэд хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, иргэдэд усны хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой зүүн бүсийн сумдын “Ус амьдралын түлхүүр” дэвжээ тэмцээн Цогтцэций суманд 2016.04.25-ний өдөр болж өнгөрлөө. Тус тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд зүүн бүсийн Цогтцэций, Манлай, Номгон сумын багууд өрсөлдлөө. Мэндчилгээ, багийн гишүүдийн асуулт хариултын тэмцээн, чөлөөт сэтгэлгээний тоглолт, багийн ахлагчийн тэмцээн, гэрийн даалгавар, нутагтаа өргөх үгэн бэлгээр хаалт хийснээр нийлбэр дүнгээр Цогтцэций сумын “Амьд-Ус” баг тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Номгон сумын “Сангийндалай” баг дэд байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Манлай сумын “Баян булаг” баг гутгаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%