Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн болон төсөвт байгууллагуудын нэг өдрийн үйл ажиллагаатай танилцав

2016-05-03

                                             2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 2-ний өдөр
          Сумын ИТХурлаас Төрийн болон төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчдын нэг өдрийн үйл ажиллагааны бодит байдал, байгууллагын дотоод ажилтай танилцах, ажилтан албан хаагчдын санал, тулгамдсан асуудлыг сонсох, тухайн байгууллага болоод сум орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө харилцан ойлголцож хамтран ажиллах зорилготой 7 хоногийн аяныг зохион байгууллаа.
                Тус аянаар:
  1. ЕБС-ийн нэг бага анги, нэг дунд ангийн багшийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцох
  2. Цэцэрлэгийн нэг багш, нэг туслах багшийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцох
  3. ЭМТөвийн нэг эмч, нэг сувилагчийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцох
  4. ЗДТГ-ын 1-2 мэргэжилтний нэг өдрийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцох
  5. Соёлын төвийн нэг ажилтны нэг өдрийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцох
  6. Тухайн байгууллагад ажиллах иргэд, албан тушаалтан өөрийн хүсэлтийн дагуу аль нэг албан тушаалтан, ажилтны ажлын байр нэг өдрийг сонгон танилцаж болно.
  7. Ажлын байрны тодорхойлолт түүний үр дүнгийн талаар санал солилцож аяны төгсгөлд байгууллагууд хамтран ажлын үр дүнгээ хэлэлцэн шийдвэрлэх юм.

              Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгууллага тус бүрээс 2 ажилтан /дарга эрхлэгч, мэргэжилтэн/ томилогдон ажиллах юм.


цэцэрлэг .дунд бүлэг


ЭМТөв


ЗДТГазар

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%