Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Буриад дуу-2016" тэмцээн зохион байгуулагдлаа

2016-05-05

                                                      2016 оны 5 дугаар сарын 4

              Бага насны /Цэцэрлэг Сургуулийн/  хүүхдүүдэд Буриадын  үндэсний өв, соёлыг өвлүүлэн уламжлуулах, хадгалж хамгаалах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Буриад дууны тэмцээнийг сумын ИТХ-ийн ивээл дор амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд цэцэрлэгийн насны нийт 36, сургуулийн насны нийт 22 хүүхэд өрсөлдөн дүнгээ гаргалаа.

Цэцэрлэгийн насанд: /3-4 нас/

  1. 1.    Гүррагчаагийн Индра
2.    Амаржаргалын Мичидмаа
3.   
Эрдэнэбаярын Хүслэн

       Цэцэрлэгийн насанд: /5-6 нас/

  1. 1.    Ганболдын Есөнжин
2.    Энхмаагийн Маргад
3.  
Сүхболдын Мишээл

       Сургуулийн сурагчдын ангилалд /1-4 анги/

  1. 1.    Балжиргарамын Мөнх-Амгалан /2а/
2.    Хүрэлбаатарын Хүслэн /3б/
3.   
Энхжаргалын Энхбаяр /4а/

      Сургуулийн сурагчдын ангилалд /5-9 анги/

  1. 1.    Дамбын Эрдэнэтуул /5а/
2.    Энхээгийн Эрхэмбаяр /8а/
3.
Буянхишигийн Энхжин /7б/ нар тус тус шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, ажлын албаны ажилтан Б.Ууганбаяр нар гардуулан баяр хүргэлээ.

              Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо, дуулах ур чадвар, хувцаслалт эрс өссөн нь хүүхэд багачууд болон эцэг эхчүүд энэхүү тэмцээн уралдаанд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байлаа.

              “Буриад дуу” дуулаачдын энэхүү тэмцээн уралдааныг анх сумын ахмад багш нарын холбооноос санаачлан зохион байгуулсан бөгөөд ирэх жилийн тус тэмцээнийг ИТХ-ын Төлөөлөгч, ахмад багш Д.Оросоогийн гэр бүл, ах дүү нар ивээн тэтгэж оролцохоор болж шилжин явах дурсгалын цомгийг гардан авлаа.


Ганболдын Есөнжин /5нас/


Буянхишигийн Энхжин /7б анги/

ИТХ-ын ажилтан Б.Ууганбаяр Д.Оросоод шилжин явах цомог гардуулах үеэр

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%