Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багуудын өдөрлөг боллоо

2016-05-12

                        2016 оны 5 дугаар сарын 3-6
             Сар бүрийн 3-6-ний өдрүүдэд зохион байгуулагддаг багуудын өдөрлөгийн арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ сарын Хурх багийн өдөрлөгт ИТХ-ын дарга Д.Гансүрэнгээр ахлуулсан баг ажиллаа. Багийн бүрэлдэхүүнд ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын МЭҮТ-ын дарга, нийгмийн халамжийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч нар багтсан бол Онон, Барх багуудад Засаг даргын орлогч Г.Ганцогт, Норовлин багт Засагт дарга Ц.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг явж орон нутгийнзүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээлэл арга хэмжэээнүүдийг танилцуулан төрийн үйлчилгээг хүргэхээс гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонслоо.
              Тус сумын нутагт   чулуун болон шороон ордны ашиглалтын лиценз эзэмшдэг "Айвуун тэс", "Гутайн даваа" ХХК-уудын талаар сум орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдээ иргэдэд танилцууллаа.

хурх багийн төв

хурх багийн иргэд

өдөрлөгийн арга хэмжээний үеэр

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%