Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮДЭЭР

2016-05-16

 Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан өнгөрсөн 7 хоногт  Номгон сумын Татварын албанаас "Татвар төлөгч танд баярлалаа" уриан дор  хууль сурталчилах  арга хэмжээ зохион байгуулсаны зэрэгцээ татвар төлөгч иргэдийн дунд  Гар бөмбөгийн тэмцээн, ЕБС-ийн сурагчдын дунд  Гар зургийн уралдаан, болон зохион бичлэгийн уралдааныг  зохион байгуулжээ.
Гар бөмбөгийн тэмцээнд 1 байранд  Б.Энхболд ахлагчтай баг, 2 байранд Б.Сүхбаатар ахлагчтай баг, 3 байранд Д.Нямцэрэн ахлагчтай багууд тус тус байр эзэллээ. 
Гар зургийн уралдаанд 1 байр 8а ангийн сурагч Н.Нармандаа, 2 байр 8б ангийн сурагч Б.Буянчимэг, 3 байр 7а ангийн сурагч О.Сумьяа, Зохион бичлэгийн уралдаанд 1 байр 7а ангийн сурагч Э.Мөнхзаяа, 2 байр 8б ангийн сурагч Б.Буянчимэг, 3 байр 7а ангийн сурагч Х.Цолмонтуяа нар шалгарчээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%