Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: ТӨХӨМ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН

2016-05-25

Төхөм багийн ИНХ-ын хуралдаан 2016.05.25-ний өдөр багийн Соёлын төвд боллоо. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Б.Далайхүү, Засаг дарга Р.Баттогтох, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн хорооны дарга Б.Булгамаа, ЗДТГ-ын ГХБХБ хариуцсан мэргэжилтан Б.Содбилэг нар оролцож сум орон нутгийн цаг үеийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. 
Сумын Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн сургалт хийж нийт 54 хүнийг хамрууллаа. 
БИНХ-ын хуралдаанаар: 
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх
2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг сонгон томилох тухай 
3, Сүүж булагийн ил уурхайг ашиглах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд санал авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хуралдаанын үеэр багийн эмч С.Буянцэцэг, ЭМТ-ийн ажилтан Нэргүй нар иргэдээс биеийн тамирын сорил авч хуралд оролцсон бүх иргэдийг хамрууллаа. 
Малын эмч Н.Туяамаа малчин иргэдэд малын эрүүл ахуй, мал угаалгын талаар мэдээлэл өгч ажиллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%