Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Буриад үндэстний Алтаргана -2016 бага наадам зохион байгуулагдлаа

2016-05-27

                                              2016 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүд
Буриадын үндэсний уламжлалт зан заншил, хэл соёлыг хамгаалах, сэргээх, орон нутгийн өвөрмөц уламжлалыг хөгжүүлэх, буриадын ардын дууг түгээн дэлгэрүүлэх, ардын гар урлал, уламжлалт ёс заншлыг өсвөр үеийнхэнд өвлүүлэх, шинэ залуу авьястнуудыг тодруулах, сурталчлах, хөхиүлэн дэмжих, урамшуулах зорилготой Алтаргана-2016 бага наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Алтаргана-2016 бага наадмын нээлтэнд Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан, Засаг даргын орлогч Г.Ганцогт, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, НХХэлтсийн дарга Ш.Жавхлан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Бага наадамд Хэнтий аймгийн Хэрлэн, Батширээт, Биндэр, Дадал, Цэнхэрмандал зэрэг сумдын 90 гаруй ардын авьяастнууд болон гар урлалын бүтээл урлаачид оролцож буриадын уламжлалт ардын урлаг, гар урлал зэрэг 14 төрлөөр  өрсөлдөж ОХУ-ын Улаан-Үд хотноо болох Алтаргана ОУ-ын наадамд Хэнтий аймгаа төлөөлөн оролцох эрхийн эзэд тодорлоо. Үүнд:

Буриад ардын дууны 7-15 насанд

·         1-р байр – Барсболд / Дадал сумын авьяастан/

·         2-р байр - Б.Туяамарал / Биндэр сум/

Буриад ардын дууны 16-30 насанд

·         1-р байр Э.Түвшинжаргал / Батширээт сумаас оролцогч/

·         2-р байр - С.Цэвэлгарав / Биндэр сумаас оролцогч/

Буриад ардын дууны 31-50 насанд

·         1-р байр - Д.Баяраа / Батширээт сумаас оролцогч/

·         2-р байр - Д.Эрдэнэтуяа / Дадал сумаас оролцогч/

Буриад ардын дууны  51-с дээш насанд

·         1-р байр- С.Цэрэндулам / Дадал сумаас оролцогч/

·         2-р байр- Н.Амаржаргал / Батширээт сумаас оролцогч/

Дуу зохиогчийн төрөлд

·         1-р байр - Б.Энхбаяр / Хэрлэн сумаас оролцогч/

·         2-р байр - Н.Бямбабаяр / Батширээт сумаас оролцогч/

Дуулаачийн уралдаанд

·         1-р байр - С.Цэвэлгарав / Биндэр сумаас оролцогч/

Яруу найргийн төрөлд /35-дээш нас/

·         1-р байр - Б.Энхжаргал / Биндэр сумаас оролцогч/

·         2-р байр -  Н.Магсар /Дадал сумаас оролцогч /

Яруу найргийн төрөлд 35 хүртэлх насанд

·         1-р байр - Гэрэлтуяа / Дадал сумаас оролцогч/

·         2-р байр - Баярмаа / Биндэр сумаас оролцогч/

Эссэ бичих уралдааны төрөлд

·         1-р байр - Д.Болдбаатар “Тоонотоо, Эжийгээ хайлаж явья” / Дадал сумаас оролцогч/

·         2-р байр - Б.Энхжаргал “Жаргалтай hайhaн нютаг” / Биндэр сумаас оролцогч /

 Дангина гоо бүсгүй шалгаруулах төрөлд

·         Р.Нандин-Эрдэнэ / Биндэр сумаас оролцогч/

 Үлгэрч, ерөөлч, магтаалч шалгаруулах төрөлд

·         1-р байр - Б.Нансалмаа / Дадал сумаас оролцогч /

·         2- байр - У.Уранчимэг / Батширээт сумаас оролцогч /

Наадмын хувцас загварын уралдааны уламжлалт хувцас загварт

·         1-р байр -  Янжиндолгорын “Буриад үндэсний хувцас” загвар/ Дадал сумаас оролцогч/

 Орчин үеийн загварт

·         Уранхүжийн “Гоо даль” загвар / Хэрлэн сумаас оролцогч /

Гар урлалын төрөлд

·         1-р байр - Н.Дуламсүрэн эсгий урлалаар / Батширээт сумаас оролцогч /

Фото зургийн уралдааны “аж байдал” төрөлд

·         1-р байр- Цэцэгмаагийн Одбаясах / Батширээт сумаас оролцогч/


нээлтийн арга хэмжээ тэмцээнд оролцогчид /Батширээт сумын баг/

Нээлт: Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар

Тэмцээнийг нээж: Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%