Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэд үйлчлүүлэгчдийн өдөр"-ийн арга хэмжээ

2016-05-31

       

                                                 2016 оны 5 дугаар сарын 27
         "Төрийн албаны тухай хууль", "Авилгын эсрэг хууль", Аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангахад ил тод, нээлттэй мэдээллийн орчин боловсронгуй болгох, иргэд олон нийтийн санаа бодлыг бодлого, шийдвэрт тусгах арга замыг нээсэн өргөн бололцоог иргэдэд өөрсдөд нь олгох үүйднээс иргэдээ сонсох, шууд оролцоог хангахад нь чиглэгдсэн төрийн хаалттай, хагас дутуу нээлттэй хаалгыг нээх зорилготой Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулах "Иргэд, үйлчлүүлэгчдийн өдөр" арга хэмжээг Батширээт сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас дэмжин " Угтах үйлчилгээг" зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Эрдэнэчимэг "Захиргааны ерөнхий хууль", Хөдөлмөр хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг " Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа" сэдвүүдээр тус тус сургалт хийлээ

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 6.3.7 дахь заалтад үндэслэн Монгол улсын засгийн газрын 2016-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 155 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн сүлжээ, баг ажиллуулж тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой Хэнтий аймгийн хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Ахмад настны зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр тус сумаас Ч.Цолмон ахлагчтай “Хамтдаа суралцъя” баг хамт олон ажиллаж байна. Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөний дагуу тус багийн зүгээс ЗДТГ-ын хөдөлмөр хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгтэй хамтран дараах сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа:

  • ·         Гар урлалын зүйл хийх аргачлал – Ц.Цолмон
  • ·         Эсгий урлалын гайхамшиг – Н.Дуламсүрэн
  • ·         Жимс жимсгэнэ тариалж ургуулах – Ш.Эрдэнэчулуун
Энэхүү сургалтанд албан байгууллаг ААНэгжийн шийдвэр гаргах албан тушаалтан болон иргэдийн төлөөлөл нийт 16 иргэн хамрагдсан байна

хөдөлмөрийн мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг

ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг

сургалтын дундуур

сургалтын үеэр

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%