Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Монголд үйлдвэрлэв миний хэрэглээ-2016” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2016-06-06

                                                      2016 оны 5 дугаар сарын 31

             Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймгийн салбар хорооны дарга Г.Эрийнтовч  “Монголд үйлдвэрлэв миний хэрэглээ-2016” сэдэвт сургалтыг сумын иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтанд Батширээт суманд баялаг бүтээж буй 20 иргэн хамрагдсан байна. Мөн сургалтын үйл ажиллагааны дараа тус сумын баялаг бүтээгчдийн холбоог шинээр үүсгэн байгуулсан бөгөөд даргаар нь “Сайхан булаг хана” ХХК-ийн захирал Д.Энхтүвшин, Тэргүүлэгчдээр Ц.Насанжаргал /Хурх багийн Засаг дарга/, С.Алтанхуяг /хувиараа хөдөлмөр эрхлэгч/, А.Мөнхцэцэг /хувиараа хөдөлмөр эрхлэгч/, Э.Дашмаа /Онон багийн иргэн/, Ч.Цолмон /өндөр настан/, Д.Баярмаа /Барх багийн иргэн/ нарыг тус тус сонгосон байна.  Батширээт суман дахь салбар зөвлөлийн гишүүнээр элсэх эрх нь иргэдэд нээлттэй бөгөөд гишүүнчлэлийн ажил эхлээд байна.

         Холбооны гишүүн болсон иргэд тодорхой хэмжээний татвар төлөх аж. Тус гишүүдийн төлсөн татвараар цааш цаашдын үйл ажиллагаа хэрэгжүүлж  ажиллах юм.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%