Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Онон голын сав газрын сонгосон нөхөрлөлүүдийн менежментийн үр ашигтай байдал, чадавхийн үнэлгээг хамтын оролцоотой хийх уулзалт семинар зохион байгуулагдлаа.

2016-06-21

                                                 2016 оны 06 дугаар сарын 21
      Онон голын сав газарт байгалийн нөөцийн хамтын менежмент, тогтвортой менежментийг бий болгоход гол оролцогч тал болох сонгож авсан нөхөрлөлүүдийн менежментийн үр ашигтай байдалд үнэлгээ хийж, нэгдсэн үнэлгээ хийх, үүний зэрэгцээ эдгээр нөхөрлөлүүдийн өнөөгийн чадавх тодорхойлогдож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох зорилготой тус арга хэмжээ болж өнгөрлөө.
        Тус уулзалт семинарт Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Өмнөдэлгэр, Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул зэрэг сумдын 3-4 нөхөрлөлийн удирдах зөвлөлөөс 4 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдах юм. Энэ дагуу тус сумын Манаат, Цэгээн, Хамтын хүч нөхөрлөлийн төлөөллөөс нийт 9 хүн оролцсон байна.
            Менежментийн үр ашигтай байдлыг үнэлгээний уулзалт семинарыг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрнэ хэмээн тооцсон байна.
1. Сав газрын сонгосон нөхөрлөлүүд менежментийн төлөвлөгөөнд заагдсан 2015 оны ажлаа үнэлж дүгнэн, хүрсэн үр дүн амжилт, сургамжаа тодорхойлсон байна.
2. Цаашид хийх ажлууд тодорхой болж менежментийн төлөвлөгөөний чадамжийг төлөвлөхөд хэрэгцээт мэдээллийг олж, хүрэх үр дүнтэй болсон байна.
3. Сав газрын сонгосон НИТБ-ын хүрсэн үр дүнгийн мэдээллүүдийг шинэчлэн бүрдүүлнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%