Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 92 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛЛОО

2016-07-05

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Номгон сумын 92 жилийн ойн баяр наадам 2016.07.03-04-ний өдрүүдэд болж, нартай хуртай, ногоотой, наадамчин олны сэтгэл тэнэгэр, дуудтай хууртай  сайхан болж Бөх, Сур, шагай, морь 6-нас уралдаж өргөн дэлгэр болж өнгөрлөө. 
Сум байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадмын өдөр сумын Нутгийн удирдлагын ордны шав тавих ёслолын ажиллагаа болж, ордонг барих барилгын үйл ажиллагаа эхлэн явагдаж байна. 
 Шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, сумын ИТХ-ын дарга Б.Далайхүү, сумын Засаг дарга Р.Баттогтох, орлогч дарга С.Идэрсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, иргэдийн төлөөлөл С.Хоохдой, Б.Цацрал нарын хүмүүс оролцлоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%