Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН 2016 ОНЫ 07 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДӨР БОЛЛОО.

2016-07-19

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанд шинээр сонгогдсон төлөөлөгчид бүрэн ирж хуралдлаа.   Хуралдаанаар аймгийн ИТХ-ын сонгууль явуулсан дүнгийн тухай аймгийн сонгуулийн хорооны дарга Л.Батболдын мэдээллийг сонсож аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон нийт төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.

          Төлөөлөлөгчид төрийн далбаа, аймгийн тугнаас адис авч хүндэтгэл үзүүлэв.

Хуралдаанаар зохион байгуулалтын асуулдал хэлэлцэв.

          - Аймгийн ИТХ-ын даргаар М.Оюунбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Б.Одхүү, П.Оюунцэцэг, М.Оюунбат, Д.Мэндсайхан, Д.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Д.Анхбаяр. Д.Зоосүрэн, Ч,Оюун, Д.Очирбат, Б.Оюунбат сонгон аймгийн Засаг даргад З.Батзоригийн нэрийг дэвшүүлж Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%