Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУРАЛ БОЛЛОО.

2016-07-21

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95, Булган аймаг байгуулагдсны 78 жилийг тохиолдуулан Цогт Хунтайжийн хөшөөнд аймгийн удирдлагууд цэцэг өргөж хүнднтгэл үзүүллээ. Мөн Үндэсний их баяр наадам, аймгийн баяр наадамд зориулсан хүндэтгэлийн хуралд аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат оролцон, нутгийн зон олон болон хуралд хүрэлцэн ирсэн нийт хүмүүст аймгийн баяр наадмын мэндийг дэвшүүлж, дэнж хотойтол сайхан наадахыг хүсэн ерөөлөө. Мөн хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 89-р зарлигаар аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилтаа үнэлүүлэн төрийн одон медалиар шагнагдсныг аймгийн ИТХ-ын хурлын дарга М.Оюунбат гардуулж баяр хүргэлээ. Шагнал гардуулсны дараа аймгийн удирдлагууд болон хуралд оролцсон хүмүүст зориулсан хүндэтгэлийн тоглолтыг аймгийн ХЖТеатрын хамт олон тоглолоо.



























Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%