Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар хурал хуралдлаа

2016-08-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 дугаар хурал 2016 оны 8 дугаар сарын 12 өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Өмнөговь аймгийн хэмжээнд гар аргаар алт болон бусад байгалийн баялаг олборлогчдын нөхцөл байдлыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын тайлангаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 дүгээр сарын хуралд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Бадарчид үүрэг болголоо. 

Тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт метал хайгч ашиглахыг хориглосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 136 дугаар тогтоол,  мөн тус тогтоолын биелэлтийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаар тогтоолуудыг хүчингүй болголоо.

Мөн орон нутгийн өмчийн тухай болон шагналын тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ. 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%