Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2016-09-08

Өнөөдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18 дах удаагийн хурал 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж байна.  

  1. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн тухай

  2. Аймгийн 80 жилийн ойд бэлтгэх комисс байгуулах тухай

  3. “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг батлах тухай

  4. Модны хуваарь батлах тухай
  5. Зарим газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 

  6. Тогтоол хүчингүй болгох тухай

  7. Газрын зориулалт өөрчлөх тухай 

  8. “Булган-Мээж” ОНӨХХК-ний ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

  9. Хороо байгуулах, хорооны үйл ажиллагааны чиглэлийн төслийн тухай

10. Орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын дүнг баталгаажуулах тухай

зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%