Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан

2016-07-18

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 7-р сарын 18 –нд Нутгийн удирдлагын ордонд болсон. Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гишүүдийг сонгож байгуулах тухай гэсэн үндсэн 4 асуудал хэлэлцэж батлав.

Аймгийн ИТХ-ын даргад төлөөлөгч П.Пүрэвлхагва, Засаг даргад төлөөлөгч Д.Батлут нарын нэрийг дэвшүүлж 100 хувийн саналаар тус тус сонгосон байна.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтож П.Пүрэвлхагва, Д.Бүүвэйбаатар, С.Батжаргал, Д.Дэлгэрбаяр, Д.Батбилэг, Д.Батбаяр, А.Түвшинжаргал, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар, Д.Мөнхбат, И.Баасанжав нарыг олонхийн саналаар баталсан байна. 

Аймгийн ИТХ нь 33 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Ардын Нам 30, АН 3 суудалтай. Аймгийн ИТХ нь 2 бүлэгтэй. Монгол Ардын Намын бүлгийн даргаар төлөөлөгч Д.Бүүвэйбаатар, Ардчилсан намын бүлгийн даргаар төлөөлөгч Ц.Ойдов нар ажиллаж байна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%