Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн дээд одон медаль гардуулав

2016-09-29

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016.07.07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга Х. Машбат, “Алтан гадас одон”-оор Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н. Алтанцэцэг, Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн өндөр настан Ц. Шүрэнцэцэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэн Ш. Батбаяр, Жаргалант сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Гантөмөр, Мэндгэрэл ХХК-ийн захирал Д. Эрдэнэчимэг нарыг шагнасныг өнөөдөр буюу 9-р сарын 07-ны билэгт сайн өдөр Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%