Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

2016-10-10

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын “Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын Чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, Төв аймгийн ИТХ-ын ажлын алба, Тунгаамал төв ТББ хамтран “аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт”-ыг 2016 оны 10 сарын 07 өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгууллаа.  Уг сургалтын зорилго нь аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд эрх зүйн мэдээлэл өгөх, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахад туслахад чиглэгдсэн юм.

            Сургалтаар “Тунгаамал төв ТББ”-ын гүйцэтгэх захирал О.Тунгалаг “ИТХ-ын Эрх зүйн орчин”, “аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж батлахад анхаарах арга зүйн зөвлөмж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар судалгаа хийсэн дүн”, “Тунгаамал төв ТББ”-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Тунгалаг- “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчин”, “Тунгаамал төв ТББ”-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунгэрэл “ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны хэлбэрүүд”, Тунгаамал төв ТББ-ын гишүүн Д.Батбаяр “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, хяналт тавихад ахнаарах асуудал” сэдвээр хичээл заав.

Бүлгийн ажлын цагаар ИТХ-ын Төлөөлөгчид Бодлогын хороодоор аймгийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд дүгнэлт хийлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%