Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол-Оросын найрамдалт харилцааны өдрүүд эхэллээ

2016-10-13

    Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ хамтран 10-р сарын 7-оос 11-р сарын 7-ныг хүртэл нэг сарын хугацаатай найрамдлын сарын аяныг зохион байгуулахаар болсон байна. Тус найрамдлын сарын аяны хүрээнд соёл урлаг, спортын арга хэмжээ багтсан бөгөөд энэ сарын 7-нд “Уурхайчин” соёлын ордонд гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ.
    Нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Р.Р.Ракшаев, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, үйл ажиллагаа хариуцсан Д.Даваасамбуу, нар уригдан ирж оролцсон юм.
   Уг найрамдалын сарын ажлын хүрээнд  ЕБС-иудын дунд нээлттэй хичээл, гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол-Оросын найрамдлын идэвхтэн, зүтгэлтнүүд ОХУ-ын Ерөнхий консулын ажилтан, мэргэжилтнүүдтэй уулзалт хийх, зохион бичлэг, гар зураг, орос дуу шүлгийн уралдаан, спорт, урлагийн уулзалт үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
   Мөн “Дайчин алдрын замаар” сэдэвт аялал уулзалтыг Булган аймагт зохион байгуулах бөгөөд “Дух нарс” дахь Монгол-Зөвлөлтийн партизанууд дурсгалын хөшөөнд цэцэг өргөх, Хөвсгөл аймагт Орос хэлний олимпиад зохион байгуулах, ОХУ-ын Буриад улсад Хүүхэд залуучуудын театр болон цирк ангийнхний аялан тоглолт зохион байгуулах, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн дунд “Монгол-Оросын найрамдалт харилцааны үр ашиг” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан явуулахаас гадна орос хэлний багш нарын семинар уулзалтыг ОХУ-ын Соёл шинжлэх ухаан ордоны Орос хэлний төвтэй хамтран явуулах зэрэг арга хэмжээг Монгол Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж бүтэн нэг сарын турш явуулах ажээ.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%