Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТҮР ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

2016-10-26


Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19, 23-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж  МАН-30 мандат, АН-5 мандат авсан. Дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нэр дэвшигчдэд төлөөлөгчийн Түр үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.  Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож,  баяр хүргэж үг хэллээ.

Засаг дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Сонгууль бол төрийн ажил байдаг. Тиймээс дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сонгуулийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, ажилласан. Цаашид сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хамтарч, дэмжиж ажиллана”  гэдгийг онцолсон юм.  Төлөөлөгчдийн Түр үнэмлэхийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга А.Дамцагдорж болон Сонгуулийн хорооны гишүүд гардуулж өгсөн юм.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%