Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өндөр сумын Засаг даргаар С.Ганцогтын нэрийг дэвшүүллээ

2016-11-01

   10-р сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-т болж өнгөрлөө. Сумын ИТХ-ын  7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд сонгогдсон 31 төлөөлөгчид бүгд хүрэлцэн ирж хуралдааны ирц 100 хувьтай байсан  юм. Хуралдаанаар Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Баян-Өндөр сумын Засаг дарга болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн сонгох асуудлыг хэлэлцэв.
    Хуралдааны эхэнд  Баян-Өндөр сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г. Болдбаатар сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн сонгуулиар Баян-Өндөр сумын ИТХ-ын 31 мандатын төлөө 79 нэр дэвшигч өрсөлдсөн ба сонгогчдын хамгийн олон саналаар МАН 26 суудал авч олонх болсон бол АН 5 суудал авчээ.
МАН-ын хорооноос  Баян-Өндөр сумын ИТХ-ын даргад Б. Баасансүрэнг дэвшүүлсэн ба төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжигдэн тамгаа гардан авлаа. Б.Баасансүрэн нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Нягтлан бодогч, Улс төрийн арга зүйч мэргэжилтэй. Тэрээр 2008-2013 онд аймгийн Засаг даргын тамгын газарт багийн зохион байгуулагч, 2013-2016 Баянцагаан багийн Засаг даргын албыг хашиж байсан юм.

   МАН-ын бүлгийн даргаар Д.Шинэбаатар, дэд даргаар Ө.Минжмаа сонгогдсон бол АН-ын бүлгийн даргаар Н.Мэндбаяр ажиллахаар болов. Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга болон хурал доторх намын бүлгийн дарга нарыг сонгож баталсаны дараа төлөөлөгчид үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.

   Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал МАН-ын хорооны шийдвэрээр Баян-Өндөр сумын Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогтыг дэвшүүлж байгааг уламжилсан бол сумын ИТХ-н төлөөлөгч Д.Баатар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дашравданг нэр дэвшүүлсэн.  Санал хураалтын үр дүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт төлөөлөгчдийн 80 хувийн саналаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга болохоор нэр дэвшигдлээ.

Баян-өндөр сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар хурлын  тэргүүлэгчдээр Б.Баасансүрэн, Д.Эрдэнэбаяр, Д.Шинэбаатар, Н.Гансүх, Ч.Болор-Эрдэнэ, Д.Дарханбаяр, Х.Төгсбаяр нарыг нэр дэвшүүлэн баталжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%